-1

ИРГЭДИЙГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛЛАА

2023-03-03    |   508

       Шүүхийн Ерөнхий Зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ой 2023 онд тохиолдож байгааг тохиолдуулан шүүхийн Тамгын газраас шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Гадагш чиглэсэн бүтээлч арга хэмжээ”-ний төлөвлөсөн ажлаа хэрэгжүүллээ.

      Дээрх ажлын хүрээнд “Google”-ийн “Street view”-ээр иргэдийг шүүхтэй танилцах боломжийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлснээс гадна, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран багш, ажилчид нийт 70 гаруй ажилтанд “Шүүхийн үйл ажиллагааг таниулах, Хандлага, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”-ны талаарх сургалт, уулзалт зохион байгууллаа.

      Сургалтад хамрагдсан иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан эсэх талаар судалгаа авахад 70 гаруй иргэнээс нэг хүн л шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан байна.

      Тус шүүхийн хамт олонд хандан Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш, ажилчид “шүүхийн үйлчилгээтэй танилцах боломж олгосонд талархаж буйгаа илэрхийлж дурсгалын зураг татуулснаар уулзалт өндөрлөлөө.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.03.03

. . .