-1

ГАВЬЯАНЫ АМРАЛТАА АВЧ БУЙ АХМАДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-03-03    |   510

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний ажилтан А.Пүрэвсүрэн нь гавьяаны амралтад гарчээ.

     Түүний хувьд өнөөдөр ажлын сүүлийн өдөр байсан бөгөөд тэрээр улсад тасралтгүй 21 жил, төрийн албан 17 жил үүнээс тус шүүхэд үйлчилгээний ажилтнаар 8 жил ажилласан бөгөөд хамт олноос нь түүнд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. 

     Тэрээр хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, амжилт гарган ажиллахыг хүсье” гэв.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.03.03

 

. . .