-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.10.17-2022.10.28/

2022-10-31    |   556

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд нийт 79 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 10 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 69 хэргийг хянан хэлэлцсэн.

 

     Хянан хэлэлцсэн 69 шүүх хуралдаанд оролцсон 199 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 96, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 103 иргэн оролцсон байна.

     Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 103 буюу 56 % нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

     Нийт товлогдсон шүүх хурлын танхимаар 34 буюу 49,6 хувь, цахимаар 35 буюу 51,4 хувь оролцсон байна.

     Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.10.31

 

. . .
Цаг үеийн мэдээ