-1

БАГШ, ОЮУТНУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-10-31    |   382

      Монгол Улсын Их Сургууль-Худалдаа Үйлдвэрлэлийн Сургуулийн Хууль эрх зүйн тэнхимийн онол, практик хосолсон хичээлийн хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн багш нар, оюутнуудын хамт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. 

     Тус сургуулийн багш, оюутнуудыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал хүлээн авч уулзлаа.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр, “Green Hall” танхимтай танилцахаас гадна тус шүүхийн түүхэн замнал, дагнасан шүүхийн онцлог, шийдвэрлэх хэрэг, маргаанаас гадна шүүхийн Тамгын газрын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа.

     Уулзалтаар шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр ШЕЗ болон Шүүхийн Тамгын газраас хэрэгжүүлсэн ажлыг танилцуулахаас гадна оюутан, судлаач, иргэдийн оролцооны талаарх мэдээллийг солилцон сонирхолтой яриа өрнүүллээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.10.31

 

. . .