АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2022-09-29 | 365НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон дэлхий даяар албан ёсоор тэмдэглэхээр тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш Ахмадын баярыг тэмдэглэж буй билээ.
Энэ өдрийг тохиолдуулан шүүхийн шинэтгэл, шилжилтийн түүхэн гэрч болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ахмад ажилтан Ж.Цэрэн, Х.Долгормаа нар шинэ залуу үедээ хандан урам, зориг хайрлаж үг хэллээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022.09.29
. . .