ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.06.09
2025-06-10 | 1042025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Даваа гараг
08.30 цагаас
1. М.Цэрэнчимэдийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 037 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
2. Б.Ариунзаяагийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Дугармаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 361 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
3. Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Эрдэнэбатад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 014 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
4. Д.Алтанзулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
5. Х.Ержан, Л.Баттогтох, Дэнжхотхон ХХК нарын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийн анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
10.30 цагаас
6. “Шинэ боржигин” ХХК-ийн гомдолтой, Говьсүмбэр аймгийн Татваын газрын татварын улсын байцаагч З.Сумъяажавт холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3264 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Тэргүүн оюун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Тэргүүн оюун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
8. Г.Минжмаагийн нэхэмжлэлтэй Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ 113 дугаар зүйлийн 113.6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
11.00 цагаас
9. “Ард даатгал” ХК, “Амар даатгал” ХХК, “Мөнх даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар /Урьдчилсан хэлэлцүүлэг/ Цахим танхимд
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
Хүсэлт шийдвэрлэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
10 Х.Номинцэцэгийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар /Урьдчилсан хэлэлцүүлэг/ Цахим танхимд
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ 71 дугаар зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан.
13:30 цагаас
11. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 050 дугаар захирамжийг нэхэмжлэгч С.Ганбулганы өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ганбулганы өмгөөлөгчийн гомдлыг хангасан.
12. “Сэлэнгэ буудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 050 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Шинэ тариа” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
13. “Санчир-ундрах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Сангийн яам, Улсын 3 дугаар төв эмнэлэгт тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
14. “Бигом чойр” ХХК-ийн гомдолтой, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Д.Мөнх-Эрдэнэд холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15. “Эск-инженеринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
16. Өмгөөлөгч Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
17. “Апекс металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
18. “Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар /Хойшилсон/
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
19. М.Энхтуяа нарын нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол