-1

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР-900 ГАРУЙ МОД ТАРИВ

2025-05-10    |   16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын Бямба, Ням гаригт “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” болгон зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн Бямба гарагт тэрхүү мод тарих өдөр тохиож байна. 

Тус шүүхийн хамт олон энэ өдөр Төв аймгийн Баянхангай сумд байрлах цэцэрлэгт хүрээлэнд 900 гаруй мод тарилаа. Өмнөх жилүүдэд тус шүүхийн Тамгын газраас хавар, намрын улиралд тогтмол мод тарьж хэвшсэн бөгөөд моддоо ургах хүртэл эргэх холбоотой ажиллаж байна.

Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг Хүн бүр мод тарьж хэвшье!

Мэдээллийн талаар рийл үзэх бол https://www.facebook.com/share/r/14EtkJzErCN/   дарж үзнэ үү.

. . .