НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД СУРАГЧДЫН “ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨ”-Г ТОХИЖУУЛАВ
2025-05-12 | 44Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны охид, хөвгүүдийн “Хувцас солих өрөө”-г Тамгын газрын албан хаагчдын хандиваар тохижуулсныг өнөөдөр хүлээлгэж өглөө.
Тус сургууль нь 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн бүрэн дунд боловсрол олгодог. Энэ хичээлийн жилд тус сургуульд 250 гаруй сурагч суралцаж байна.
Мэдээллийн рийл үзэх бол https://www.facebook.com/share/r/1BxGgoVnwT/ , https://www.facebook.com/share/r/1YbTgMdQrN/ линкээр орж тус тус үзнэ үү.