ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-04-18 | 72“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд тус зорилтын хүрээнд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр (2024-2030)”-ийг батлаад байна.
Тус шүүхийн Тамгын газрын Ёс зүйн дэд хороог 2024.06.10-ны өдрийн "Ёс зүйн хороог шинэчлэн байгуулах тухай" А/59 дугаар тушаалаар байгуулж, дэд хороог шүүгчийн туслах Ө.Акмарал ахлан ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүн, шүүгчийн туслах Б.Бадамсүрэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн захиргааны албан хаагч нарт “Ёс суртахууны ойлголт, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү сургалтын зорилго нь Төрийн албан хаагчийн ёс зүйн ойлголт, Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргахгүй урьдчилан сэргийлэх ойлголт олгоход оршино.