-1

“ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ БА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СТРАТЕГИ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-04-11    |   321

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас албан хаагчдыг чадавхжуулах ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу “Цагийн менежмент ба төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх стратеги” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл удирдан явуулсан бөгөөд тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид бүрэн хамрагдав.  

Тус сургалтаар  төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалтыг сайжруулах, албан тушаалд, хамт олондоо хүндэтгэлтэй хандах дадлыг суулгах талаар сонирхолтой зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн байгууллагын албан хаагчдын цаг ашиглалт, ур чадвар, сайн туршлагаа хуваалцах буюу эерэг хандлагатай бүтээлч ажилтнуудын хүрээллийг тэлэх нь  тухайн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг  талаар харилцан ярилцаж, санал сэтгэгдлээ солилцлоо.

. . .