-1

“Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем”-ийн танилцуулга хийв

2025-03-11    |   9

"Цахим шүүх-2.0" төслийн хүрээнд хийгдэж буй "Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем”-ийг танилцуулах сургалт өнөөдөр /2025.03.11/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

 Шүүхийн захиргааны үйл ажиллагааг цахимжуулах зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа тус системийн танилцуулгыг төслийн гүйцэтгэл хариуцсан ажлын хэсгийн гишүүн, төслийн менежер Б.Заяа, Б.Өлзийжаргал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн эхлэгч Р.Номиндэлгэр нар зохион байгуулав.

Танилцуулга сургалтад шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдаж төслийн явц, эхний шатны нэвтрүүлэлтийн үйл ажиллагаа, сургалтын бүтэц, нэвтрүүлэх модулиуд, дэмжих үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Шүүхийн Тамгын газруудад ирэх сарын 22-ны өдрөөс туршилтаар нэвтрүүлж эхлэх   энэхүү систем хэрэгжсэнээр шүүхийн захиргааны үйл ажиллагааг хялбаршуулах, үр ашигтай болгох, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

. . .