ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.03.13
2025-03-07 | 3392025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Пүрэв гараг
08:30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” 1299 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, гуравдагч этгээд “Үргэлж ундрах оргил” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, гуравдагч этгээд “ЖНК Яржай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
2. “Тавин-эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Хандхүү, Ц.Сарантуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 850 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
13.30 цагаас
3. “ОХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Энхтулга, Ж.Чиймаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
4. “Централ азиа нонферроус металл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1150 дугаар захирамжийг нэхэмжлэгч Т.Байгалмаагийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
6. “Баян цагаан жирэм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
7. С.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол