“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” АЯНД НЭГДЭЖ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ МОД ТАРИЛАА
2024-05-25 | 212Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан тул тус шүүхийн Тамгын газраас жил бүр уламжлал болгон мод тарьж байгаа билээ.
Төв аймгийн Баянхангай сумын нутагт байрлах “Ногоон ази сүлжээ” ТББ-ын мод үржүүлгийн газарт тус шүүхийн хамт олон сүүлийн жилүүдэд байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулан 2000 гаран мод дээрх талбайд суулгасан байна.
Энэ жил хаврын мод тарилтаараа чацаргана, хайлаас нийлээд 450 орчим суулгац мод тарьснаас гадна өмнөх оны суулгацдаа усалгаа, арчилгаагаа хийлээ.
Тус мод үржүүлгийн “Ногоон ази сүлжээ” ТББ нь нийт 100 га газарт 75000 мод тарих боломжтой бөгөөд 4 төрлийн мод тарьж, 5 төрлийн суулгац үргүүлж байна. Өмнөх онд 13000 мод, 2024 онд 20000 мод суулгахаар төлөвлөснөөс нийт суулгасан суулгацын 92 хувь нь амжилттай ургаж, энэ оны 7 сараас эхлээд эхний ургацаа авч эхлэх юм байна.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024 он