-1

СПОРТЫН ДӨРВӨН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-13    |   280

       Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор спортын 4 төрлөөр /Сагсан бөмбөг, Гарбөмбөг, Дартс, Ширээний теннис/ тэмцээнийг 2024 оны 5 сарын 10-ны өдөр зохион байгуулж, тэргүүн байрыг шалгаруулж урамшууллаа.

      Тэмцээний нийлбэр дүнгээр Б.Улаанмуна ахлагчтай баг I байрт шалгарч, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болов.

      Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт албан хаагчдадаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.05.10

 

. . .