“ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ” аян үргэлжилсээр...
2024-03-28 | 303Тус шүүхийн Тамгын газрын “Залуучуудын зөвлөл” нь хамт олны дундаас сонгогдсон төлөөлөл бөгөөд байгууллагын хамт олны эв нэгдлийг бататгах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Залуучуудын зөвлөл нь 2024 онд 5 зорилт 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө баталжээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, биеийн дархлааг сайжруулах, ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт аргаар чанасан амин дэмтэй, “С” витаминаар баялаг халуун аарц, чацарганыг өдөр бүр бэлтгэж, “Дархлаагаа дэмжицгээе” аяныг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он