ДОТООД СУРГАЛТЫГ “AI (ХИЙМЭЛ ОЮУН УХААН) БА ХУУЛЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-02-02 | 380Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс санаачлан “AI (хиймэл оюун ухаан) ба хууль” сэдэвт дотоод сургалт өнөөдөр буюу 2024.02.02-ны өдөр шүүх хуралдааны “Ногоон танхим”-д зохион байгууллаа.
Урилгаар Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор хүрэлцэн ирж, AI (хиймэл оюун ухаан) ба хууль 21-р зууны шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих ур чадвар сэдвээр илтгэл тавьж, төгсгөлд нь захиргааны ажилчдын сонирхсон мэдээ, мэдээллийг солилцож, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд Тамгын газрын дарга цаашид судалгааны арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулах талаар харилцан санал солилцож, сонирхолтой сургалт орсонд талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулав.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он