ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.11.20-2023.12.01/
2023-12-01 | 245Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 79 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 19 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 60 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 60 болон шүүх хуралдаанаар орж хойшилсон 4, нийт 64 шүүх хуралдаанаас 54 хуралдаан танхимаар, 1 хуралдаан цахимаар, 9 хуралдаан хосолсон /танхим, цахимаар/ байдлаар явагдсан байна.
Нийт 64 шүүх хуралдаанд оролцсон 189 хэргийн оролцогчоос танхимаар 160, цахимаар 29 иргэн оролцсон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2023.12.01
. . .