ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧ АЙЛЧИЛЛАА
2023-11-15 | 522Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч З.Ганзориг, Г.Мөнхтулга нарын хамтаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, шинжээч, шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын тусгай илтгэгч хатагтай Маргарет Саттертуэйт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын алба (ХЭДКА)-ны хүний эрхийн мэргэжилтэн Мелание Сантизо болон Тусгай илтгэгчийн туслах Катарина Сидов нарыг тус шүүхийн байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Д.Баатархүү шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн захиргаа, шүүхийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулахаас гадна зочидтой харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалтыг зохион байгууллаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он