-1

“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-07-25    |   594

      Тус шүүхийн тамгын газраас энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-баталсны дагуу шүүхийн захиргааны болон бусад эрх зүйч нарт чиглэсэн шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх, нийтэд тустай ажлын хүрээнд “Хуульчийн мэргэжлийн шалгалт” өгөх  эрх зүйч нарт мэдлэг сэргээх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргалыг урьж сургагч багшаар урьж оролцууллаа.

     Сургалтад нийт шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд болон сонирхсон хуульч, эрх зүйч нийт 80 гаруй хүмүүс оролцсон нь шинэлэг, сонирхолтой сургалт болсон.

     Дээрх сургалтыг “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр тус шүүхийн “Ногоон танхимд” зохион байгууллаа. 


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .