ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
2023-05-31 | 470Тус шүүхийн Тамгын газраас “2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”, “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-д тусгасан ажлын хүрээнд “Миний гэр бүл” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын захиргааны ажилчдын 0-16 насны хүүхдүүдийг хамруулж, шүүхийн үйл ажиллагаа, танхим, ажлын орчин нөхцөлөө танилцууллаа.
4-12 насны хүүхдүүдийн дунд АХА тэмцээн зохион байгуулахад ялагчаар Ундарга охин шалгарч, гарын бэлгээ гардан авлаа.
Харин “Миний аав, ээжийн ажил” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг 3 зургийн эздээр Д.Ану-Үжин, У.Бархас, Э.Ану нар тодорлоо. Мөн тэдний өмнөх төсөөллийг яриуллаа.
Д.Ану-Үжин охин: Ээжийгээ шүүхэд ажилладаг гэдгийг л мэддэг болохоос ийм орчинд ажилладгийг мэддэггүй байсан. Энэ танхим үнэхээр сүрдмээр, сайхан юм. Би ээжээрээ бахархаж байна гэлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө тэд аав, ээжийнхээ ажилтай танилцан хэзээ ч мартагдахгүйгээр, дүүрэн дурсамжтайгаар “Пороро” хүүхэлдэйн баатартай хамт дуулж, бүжиглэн, гэрэл зургаа татуулан нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр