БАЙГАЛИА НӨХӨН СЭРГЭЭХ, ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МОД ТАРИЛАА
2023-05-22 | 358Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд тус шүүхийн Тамгын газраас ШЕЗ-ийн 30 жилийн ойн арга хэмжээнд чиглэсэн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд хамт олноороо 2 дахь жилдээ уламжлал болгон “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэлээ.
Цаг агаарын хүндхэн нөхцөлд, цөлжсөн газар, элсэн шуурганд мод тариалах амаргүй ажлыг хамт олны эв нэгдэл, хамтын хүчээр хэрэгжүүлж чадлаа.
Тус шүүхийн хамт олон нь “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд Төв аймгийн Баянхангай сумын нутагт байрлах мод үржүүлгийн газар байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2023 оны хаврын мод тарилтаар чацаргана, хайлаас нийлээд 200 гаруй суулгац мод тарихаас гадна өмнөх онд суулгасан суулгацууддаа усалгаа, арчилгаагаа хийлээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР