-1

Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцсоноор цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой

2023-01-26    |   404

      Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2022 онд “Мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг баталснаар шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлж, тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлууд хийгдсээр байна.

     Үүний нэг нь ШЕЗ-өөс 2022 оны 82 дугаар тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталсан.  

     Хэргийн оролцогч та шүүх хуралдаанд зайнаас болон цахимаар оролцохын давуу тал болон техник хэрэгслээр дамжуулан хэрхэн оролцох заавар, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл доорх холбоос дээр дараарай.

     Контент үзэх бол энд дарна уу.

     Заавар үзэх бол энд дарна уу.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР  

2023 он

 

. . .