ТАЛАРХЛЫН АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2022-12-09 | 679Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөөний “хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилт, шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “ёс зүйн зөрчилгүй хамт олон болох” арга хэмжээний хүрээнд хамт олны дунд “Талархал”-ын аяныг 1 сарын хугацаатай зохион байгууллаа.
Уг аяны зорилго нь “хамт олны эв нэгдлийг бататгах, эерэг харилцааны зөв дадлыг бий болгох, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ёс зүй, зан төлөвийн хувьд хувийн хариуцлага хүлээх дадлыг бий болгох”-д оршино.
Хамт олондоо зөв үлгэр дуурайлал, эерэг хандлагыг түгээж хамгийн олон “Талархал”-ыг хүртсэн шүүгчийн туслах Ө.Акмарал, шүүгчийн туслах Б.Одончимэг, шүүгчийн туслах Ц.Маргад-Эрдэнэ нарт баяр хүргэж, шүүхийн Тамгын газраас талархлын бичиг хадгалууллаа. Бусдадаа эерэг хандлага түгээхийг уриалж байна.
Бусдын сайн талыг хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй
Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022 он