-1

ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭЭС АВСАН  “СЭТГЭЛ ХАНАМЖ”-ИЙН СУДАЛГААНЫ ДҮН

2022-12-06    |   544

      Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар “Сэтгэл ханамж”-ын судалгааг 4 үндсэн хэмжигдэхүүн 9 шалгуур үзүүлэлтээр авлаа.         

                    

     Судалгаанд хамрагдсан иргэдийн шүүхээр олон удаа үйлчлүүлсэн 72.1 хувь, өмнө нь нэг удаа үйлчлүүлсэн 15.6 хувь, анх удаа үйлчлүүлсэн 12.3 хувь эзэлж байна

     Судалгаанд хамрагдсан иргэд дараах байдлаар үнэлжээ.

        

     Санал асуулгад оролцсон иргэдээс “шүүхийн үйл ажиллагааг аль болох цахимжуулах, нотлох баримтыг цахимаар авах боломжийг эрэлхийлэх, CD хуулбарлах, цаас хэмнэхээс гадна шүүх хуралдааны товыг хугацаа тулгалгүй боломжит хугацаанд зарлах, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг цаг тухайд нь шүүгчид танилцуулж ажиллах” гэх мэт тусгайлан  гаргасан саналын дагуу шүүхийн Тамгын газрын 2023 он төлөвлөгөөнд тодорхой ажлыг тусгахаар боллоо.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022 он

. . .