“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-12-02 | 406Тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн стратеги төлөвлөгөө, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Хүний нөөцийг чадавхжуулах, ёс зүйн зөрчилгүй хамт олон болох”, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Канадын засгийн газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс, НҮБ-тай хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөлд хамрагдсанаар дараах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “Хэвшмэл ойлголт ба шийдвэр гаргалт”, “Зан үйлийн ухаан-Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ёс зүйн мухардмал байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Ёс зүйн менежмент ба байгууллагын соёл” сэдвүүдээр, төслийн ажилтан П.Баярцэцэг, О.Мөнхцэцэг, Б.Отгон нар төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл буюу зөөлөн хандлагад суурилсан сонирхолтой байдлаар явууллаа.
Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдыг хамрууллаа.
Энэхүү сургалтад хамрагдсанаар ажилтнуудын шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлийг дахин сэргээхийн ач холбогдлыг талаарх үнэтэй мэдлэгийг олж авлаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022 он