-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.10.03-2022.10.14/

2022-10-21    |   340

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд нийт 112 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 20 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 92 хэргийг хянан хэлэлцсэн.

 

   Хянан хэлэлцсэн 112 шүүх хуралдаанд оролцсон 123 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 53, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 70 иргэн оролцсон байна.

   Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 56 буюу 36,2% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

   Нийт товлогдсон шүүх хурлын танхимаар 29 буюу 26,6 хувь, цахимаар 63 буюу 73,4 хувь оролцсон байна.

   Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.10.21


 

. . .