-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.09.19-2022.09.30/

2022-10-07    |   533

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд нийт 87 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 12 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 75 хэргийг хянан хэлэлцсэн.

  

Хянан хэлэлцсэн 75 шүүх хуралдаанд оролцсон 141 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 85, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 56 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 56 буюу 36,2% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.10.03

 

. . .