-1

БАЙГАЛИА НӨХӨН СЭРГЭЭХ, ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МОД ТАРИЛАА

2022-09-26    |   347

     Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа нөхөн сэргээе” уриан дор зохион байгууллаа.

     Тус шүүхийн хамт олон нь энэхүү аяны хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах мод үржүүлгийн газар байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2022 оны хавар, намрын 2 удаагийн мод тарилтаар чацаргана, хайлаас нийлээд 180 гаруй суулгац тарилаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .