ШЕЗ-ӨӨС ШИНЭЭР БАТАЛСАН ЖУРМУУДЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-09-22 | 358Тус шүүхийн Тамгын газраас захиргааны ажилтнуудад “Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Нэгдсэн систем ашиглах журам, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын хэрэгжилт, цаашид шүүхийн захиргааны албан хаагчид шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тус хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022.09.21
. . .