-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.08.22-2022.09.02/

2022-09-07    |   377

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд нийт 75 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 8 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 67 хэргийг хянан хэлэлцсэн.

 

     Хянан хэлэлцсэн 67 шүүх хуралдаанд оролцсон 187 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 15, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 172 иргэн оролцсон байна.

 

     Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 172 буюу 91% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

     Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.09.06

. . .