ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.08.08-2022.08.19/
2022-09-07 | 351Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд нийт 74 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 17 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 57 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 57 шүүх хуралдаанд оролцсон 176 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 0, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 176 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 176 буюу 100% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.09.06