ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.07.25-2022.08.05/
2022-09-07 | 361Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 118 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 27 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 91 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 91 шүүх хуралдаанд оролцсон 199 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 14, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 185 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 185 буюу 92% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.09.06