Дотоод сургалт зохион байгуулав
2022-07-29 | 331Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан шинээр батлагдсан дүрэм, журмын талаарх танилцуулга сургалтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдааныг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын талаарх сургалтыг үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Уг сургалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдаж, өөрсдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг журмын талаарх мэдлэг, мэдээллээ бататгаж авлаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022.07.29