Шүүх хуралдаанд цахимаар оролцож, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс сэргийлцгээе
2022-07-28 | 431Тус шүүх Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан шүүх хуралдааныг цахимаар явуулж байгаатай холбогдуулан цахимаар шүүх хуралдаанд оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам” болон дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавартай танилцаж, шүүхийн байраар үйлчлүүлж буй тохиолдолд маскаа зүүхийг уриалж байна.
. . .