-1

"ЖОЛООЧ"-ИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

2022-07-19    |   327

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь “Жолооч”-ын ажилд сонгон шалгаруулалт зарлаж байна. /Албан тушаалын ангилал,зэрэглэл ТҮ-3/


Тавигдах шаардлага:

  • “В” болон “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Мэргэжилээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Хариуцлагатай идэвх санаачилгатай, ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай байх
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн гүйцэт зөв бөглөсөн байх/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Боловсролын түвшний тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Нотариатаа батлуулсан байх/
  • Жолоочийн үнэмлэхний хуулбар /мэргэшсэн жолооч бол үнэмлэхний хуулбар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/
  • Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим системээс авах/
  • 3х4 цээж зураг
  • Хувь хүний намтар

БҮРТГЭЛ:

Жолоочоор ажиллах иргэд холбогдох баримт бичгийг 2022 оны 08 сарын 01-ний  дотор zakhirgaa_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 105 тоотод ирүүлнэ үү.

Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж сонгон шалгаруулна. / Өдөр цагийг жич мэдэгдэнэ/

Холбоо барих утас 70139989, 96664674


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .