ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.06.06-2022.06.17/
2022-06-24 | 298Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд нийт 97 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 17 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 80 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 93 шүүх хуралдаанд оролцсон 276 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 31, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 245 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 245 буюу 88% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.06.24