-1

Дотоод сургалт зохион байгуулав.

2022-06-15    |   344

     Тус шүүхийн тамгын газар нь 2022 онд баталсан гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх ажлын хүрээнд “Захиргаа, үйлчилгээний албан хаагчид нь ёс зүйн зөрчилгүй хамт олон болох”, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мөн Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Төрийн албаны тухай хуулийн шинэтгэл, анхаарах асуудал, ёс зүй” сэдэвт сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллав.

     Энэхүү сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасан уригдан ирж, захиргаа болон үйлчилгээний албан хаагчдад Төрийн албаны тухай хуульд орсон шинэтгэл, холбогдон гарсан дүрэм, журам, төрийн жинхэнэ албаны ерөнхий, тусгай шалгалт, түүний хэлбэр, үнэлгээ, сул орон тоог нөхөх дараалал, нэр дэвшүүлэх, томилоход анхаарах асуудал, төрийн албаны сургалтын эрх зүйн орчин, төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, баталгаа, ёс зүйн хэм хэмжээ, харилцаа, хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг өгсөн, санал солилцсон, үр дүнтэй сургалт боллоо.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .
Цаг үеийн мэдээ