-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.05.23-2022.06.03/

2022-06-09    |   313

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд нийт 97 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 17 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 80 хэргийг хянан хэлэлцсэн. 

Хянан хэлэлцсэн 80 шүүх хуралдаанд оролцсон 263 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 30, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 233 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 233 буюу 88% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.06.06

 

. . .