“ШҮҮГЧИЙН БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ЗААВАР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-05-27 | 606Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ихбаяр, тус шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж буй эргүүл хамгаалалтын офицер цагдаагийн ахмад Э.Амаржаргал нар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран баталсан хамтран ажиллах хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан мэдээ, мэдээлэл солилцож, уулзалт зохион байгууллаа.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Ч.Эхбаяр тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар” сэдвээр сургалтыг зохион байгуулж, тухайн сургалтаар шүүгч нар гэнэтийн халдлагын үед өөрт байгаа тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийн шүршүүр, цахилгаан бороохойг хэрхэн яаж хэрэглэх, ямар тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх, тусгай хэрэгслийг хэрхэн яаж аюулгүй байдлыг ханган хадгалах талаарх мэдээллийг өглөө.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022.05.26