-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.05.09-2022.05.20/

2022-05-23    |   352

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд нийт 114 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 19 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 95 хэргийг хянан хэлэлцсэн. 

Хянан хэлэлцсэн 95 шүүх хуралдаанд оролцсон 215 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 20, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 195 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 195 буюу 91% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.05.23


 

. . .
Цаг үеийн мэдээ