-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.04.25-2022.05.06/

2022-05-11    |   269

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд нийт 117 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 24 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 93 хэргийг хянан хэлэлцсэн.

 

Хянан хэлэлцсэн 93 шүүх хуралдаанд оролцсон 321 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 31, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 290 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 290 буюу 90% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.05.09

 

. . .