-1

Дотоод сургалт зохион байгуулав.

2022-05-02    |   411

Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Еннеграмтай хамт өөрийгөө таних аялал” сэдэвт сургалтыг 2022 оны  5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Сургалтад “Еннеаграм монгол шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Халиун уригдан ирж, хүний зан төлвийн төрөлх өгөгдлийг тодорхойлох, тухайн зан төлөвийн онцлог, давуу тал, төлөвшилт, стрессийн хариу үйлдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдлэг, мэдээлэл өглөө.

Сургалтад тус шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны нийт ажилтнууд хамрагдав.

 

. . .