-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.03.14-2022.03.25/

2022-03-28    |   324

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд нийт 93 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 35 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 58 хэргийг хянан хэлэлцсэн.

 

Хянан хэлэлцсэн 58 шүүх хуралдаанд оролцсон 151 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 32, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 119 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 119 буюу 79% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.03.28

 

. . .
Цаг үеийн мэдээ