-1

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын ажлыг хүлээлцлээ

2022-03-21    |   307

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор зарим шүүхийн Тамгын газрын даргыг томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2022.03.21/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирж Тамгын газрын даргаар томилогдсон Д.Өнөржаргалын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллав.

Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах ахалж, Ажлын албаны үндсэн нэгжийн ажилтнууд чиг үүргийн дагуу ажиллав.


 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.03.21

 

. . .