-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.02.21-2022.03.05/

2022-03-14    |   292

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 80 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 19 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 61 хэргийг хянан хэлэлцсэн. 

Хянан хэлэлцсэн 61 шүүх хуралдаанд оролцсон 170 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 17, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 153 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 153 буюу 90% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар


 

. . .