-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.02.07-2022.02.18/

2022-02-21    |   324

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд нийт 123 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 20 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 103 хэргийг хянан хэлэлцсэн.

Хянан хэлэлцсэн 103 шүүх хуралдаанд оролцсон 295 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 25, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 270 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 270 буюу 91% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ