-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

2022-01-10    |   371

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 96 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 26 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 70 хэргийг хянан хэлэлцсэн.

Хянан хэлэлцсэн 70 шүүх хуралдаанд оролцсон 251 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 10, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 241 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 241 буюу 96% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ