ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2021.11.15-2021.11.25/
2021-12-06 | 271Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд нийт 98 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 21 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 77 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 77 шүүх хуралдаанд оролцсон 201 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 12, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 189 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 189 буюу 94% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар