ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2021.11.01-2021.11.12/
2021-11-15 | 318Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаанд нийт 79 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 21 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 58 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 58 шүүх хуралдаанд оролцсон 159 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 18, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 141 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 141 буюу 89% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар