Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгарлаа
2021-02-09 | 261Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос шалгаруулдаг шилдэг салбар хороогоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хамт олны эв нэгдэл, давуу байдлыг хангаж, нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэн, салбар хорооны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгарч өргөмжлөлөө гардаж авлаа.
Шагналыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбатад Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батхүү гардуулж хамт олны цаашдын ажилд амжилт хүсэж баяр хүргэлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
Тамгын газар
. . .